2012-02-27

Чиний эзгүй ертөнцөд миний амьдрах нь
Хагацлаас ангид, хайрлахаас огт өөр...
Үзэн ядах сэтгэлийг үргэлж төрүүлэх юм
Чиний эзгүй ертөнцөд миний амьдрах нь
Тэр миний үүл, тэр чиний уул
Тэгээд бид хоёр үүл уул гэж хэлсэн
Тэнэглэлийн биелсэн төгсгөл юм
Чиний эзгүй ертөнцөд миний амьдрах нь
Үл итгэмээргүй хэрнээ эвлэрэх л...
Үүрдийн ганцхан үхэл юм.
Чиний эзгүй ертөнцөд миний амьдрах нь
Өрөөсөн нүдний ганцхан дусал юм.


Dissociation

Because

Drawing restraint

Momenti di

Be consumed by anything


Sisters
By Agnes Cecile

-
- Яагаад тэр биш зөвхөн би гэж?
Надад мөнгө байхгүй
Би хөөрхөн биш
Надад байр суурь ч байхгүй
- Яагаад гэвэл надад бүх юм байгаа
Надад мөнгө байгаа 
Би царайлаг
Надад байр суурь байна
Тиймээс ганцхан чи л хэрэгтэй

The Wounded Angel (Haavoittunut enkeli) (1898-1903) by Hugo Simberg

Хуучин блогоос арай ядан олж авав. Бусад нь устсан бөлгөө.
Зураг хараад…
1. Зунд, зуны наранд
Намарт, намрын євсєнд
Євєлд, євлийн гvнд бий
Хаварт, хаврын салхинд л үгүй
Дурлалд, цэцгэнд
Дуу алдах гиншилтэнд бий
Үүлэнд, үүрээр сарних саранд л үгүй
Жамаараа ирсэн зовлонд,
Жаргалын ганц алиманд бий.
Хэл болоод урууланд
Хэтэрхий тансаг үгний хэмнэлд бий.

2. Манарсан их зvvднээс маргаашийг бодож олсон
Магад, зураачийн нvд ийм єнгєтэй
Бийрийн vзvvрт хатсан хvслийн тєгсгєлєєс
Бичих гээд үгээ олоогvй утгын гvнээс
Хүсээд хяссан бүхний
Хүлээгээд ирсэн бүхний
Амьдын голыг хүрээлж татна.
Хаашаа ч харсан давчдах vнэний тєлєє олсон
Харанхуйн хамгийн тод толбо болон vлдэнэ.

3. Зєрєхєд тулгарсан харцны галтай
Зүрхнээс гарсан цусны амттай
Чанх голоор минь урсаж
Чихэнд чийртэй чарласан
Чиний дуртай өнгийг…
Чөтгөр аваг!!

2006.06.18
Танил бус харцууд
Нvдээр нэг туучлаа
Та лав энд алга байна
Таалагдах юм нэг ч алга
Эзэн нь vгvй энэ ертєнцєд
Эрх чєлєє эзэн суусан байна.
Хагацах, харамлахыг тєсєєлєхгvй
Хашгирахыг минь хэн ч сонсохгvй байна.
Энд тайван, тайван бус байна.
Танайх, минийх гэдэг vг олдсонгvй
Таныг би эрээд олсонгvй…
Гудамж талбай нь урсгалгvй,
Гуйлгачингvй, баяд ноёдтой юм.
Зовлонгvй, жаргалтай
Зовхи нь vгvй нvдтэй тєстэй юм.
Зvрхийг энд зvрх гэдэг болов уу...
Үхэл ирэхэд уйлдаг болов уу?

2007.02.11
Цаг хугацааны хаан

Vргэлж би хэн нэгнийг хvлээсээр ирснээ мэддэг
Vргэлж би хэн нэгний дуулахыг сонсдог
Vvр цайхад хэн нэгэн ширтэхийг мэдэрдэг
Vvрд чи намайг хайсаар ирснийг санадаг
Цаг хугацааны vр чи хаанаас ирсэн бэ?
Харах нvдний нь хар харанхуйгаас эхтэй
Хамгийн дуртай єнгєнд минь vхэн дурладаг
Нvдээрээ инээхдээ нvгэл дагуулдаг
Нэг удаа л цохилох зvрхтэй
Цаг хугацааны хvv чамайг хэн гэдэг вэ?
Уйлахдаа уруул чинь хєдєлдєггvй, зvрх чинь л чичирдэг
Унтахдаа нvд чинь аньдаггvй
Зvрхнээс ангид євдєхийг чинь сонсох гэж
Зvvднээс ангид уйлахыг чинь аргадах гэж
Цаг хугацааны ханхvv чи хаана зогсох вэ?
Уй тєрмєєр цагаан арьстай юм
Улаан зангиа, цэнхэр цамцтай юм.
Урдаас минь эгцлэх зориггvй юм
Зєєлєн эдээр хийгдсэн юм шиг
Зєрєхдєє яг тийм булбарайг нь мэдрэх юм.
Цаг хугацааны хаан чи хэнд хайртай вэ?
2009-02-03 21:48:15
Сайхан хар нүдэнд чинь живчих шахаад
Сандрахдаа сормуусанд чинь бүдэрсэн юм
/ ........................... /
Нүдээ нээгээд инээмсэглээрэй! Нүдэн дээрээ үнсүүллээ гэж зүүдэлсэн болохоороо...
Гоё нүдэнд дурлаж гүн харцанд живснийг минь уучлаарай. Нүгэл хурааж нүдэн дээр чинь дандаа үнсдэгийг минь уучлаарай, зөвхөн зүүдэнд чинь л. Бороо орох бүрийд тэнгэртэй хамт гуньдаг тийм нигүүлсэнгүй сэтгэл гэж байх юм аа. Эсвэл цастай хамт хаа сайгүй будармаар. Будраад л... будраад л... баймаар... Ертөнц намайг мэдэрнэ дээ. Тэгээд чих тавин сонсоно. Харин миний ертөнцөд юу өрнөж байгааг хэн ч мэдэхгүй. Тэнд... тэнд шинэ өнгө нярайлж буй... зүрхний хэмнэлтэй амьд өнгө. Энэ бол миний нээсэн хамгийн сайхан өнгө.Чамайг би хамгийн бүдэг өнгөөр хамгаас тод зурна. Хайртай гэж зурна, би чамайг.
Аугаа зураачийн сонгодог бүтээлийг хэн ч ойлгохгүй байсан ч аугаа хэвээрээ үлддэг шиг миний хамгийн аугаа бүтээл бусдад тайлагдашгүй байх тусмаа би өөрийнхөөрөө үлдэж чи үүрд минийх болно. Сэтгэл хөдлөлөө нууж ядаад өөрийгөө, өөр нэгнийг өөрөөсөө олохыг хүсээд хэн нэгнийг тэсч ядан хүлээх сайхан юм аа. Чамайг би сонгодог ертөнцдөө уриад уран үгээр, үнэн үгээр урлаж суунам. Үнсэж үзээгүй уруулын амтаас, үнэгчлэх мэт дотно инээмсэглэлээс, дуу магтаал, дурлах шуналаасаа татгалзаж биеийн чинь биш сэтгэлийн чинь дулааныг бийрээр зурлаа. Сум бус бийр нумласан бяцхан тэнгэрийн элч зүрхийг чинь онилон харваж Хайртай гэж зүрхэн дээр чинь зурах болно. Хайр ариухан байх тусмаа амархан сэвтдэг утгагүйн шалтагийг халах тушаалд хамтдаа гарын үсгээ зуръя. Хайраар л хажуудаа жаргаах хашиж хайрлахгүйн үнэнд л чамайгаа тогтоож хайрлая. Гоё нүднээс чинь бус гүн харцнаас чинь ухаарал эрье. Урласан үг бүр худал үгүй үнэн болохоор үгийн сүүдэр үгүй юм шүү. Зуун зуун жил чамайг эрэн бэдэрч эмзэглэлээсээ олж зөвхөн надад зориулж бурхан чамайг надаар урлуулсан дурлам зовлонгийн эцэст цэг тавьж чамд би очно. Аньсан нүдний аньсган цаана амрагийн ертөнц, амьдрал хоёр ямар өнгөтэй байдгийг харахсан гэж хүснэм. Хайрын урланд минь үүрд үлдэж амьдралыг хайраар хамтдаа урлая. Болзоондоо бүү хоцроорой. Би чиний ертөнцөд чиний олсон хамгийн гоё өнгөөр зурсан хамгийн сонгодог бүтээл байя.
2009-06-25 16:32:43
Хорвоод эдлэх жаргалыг минь аваад
Холын од уруу харвачих вий дээ...
Тийм ээ хорвоод эдлэх жаргалыг минь аваад холын од уруу харвачих вий дээ, хайрыг минь аваад холын холд одчих вий дээ. Яасан их харамнал вэ? яагаад ийнхүү зөгнөсөн юм бол...
Дуу бүхний цаана дурсамж байдаг, дурсамж бүхний цаана эзэн байдаг. 1990 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Налайхын уурхайд аймшигтай осол гарчээ. Энэ ослоос болж 20 сайхан залуу хийж бүтээх ид сайхан насандаа эргэж ирэхгүйгээр, маш харамсалтайгаар үүрд явсан юм. Арванхоёрдугаар сарын 17-ны даваа гаргийн 08 цагийн үед уурхайн гүнд хуримтлагдсан метан хий дэлбэрснээс үүдэн нуралт болж үндсэн малталтын хэсэгт ажиллаж байсан уурхайчид хийд хордон зарим нь нурангид дарагдан амь үрэгджээ. Тэднийг аврахаар уурхайн гүнд орсон таван аврагчид ч мөн хорт хийд цохигдон амиа алджээ. Эдгээр 20 залуугийн дотор шинэхэн гэрлэсэн нэгэн залуу оройн ээлжинд гардаг харин эхнэр нь өдөр ажилтай байдаг учраас уулзаж ярилцаад суух цаг зав тэр бүр гарсангүй. Тэгээд хос залуу бие биедээ захиж хэлэх өдөр тутмынхаа зүйлийг, хайрынхаа нандин үгээ ч нэгэн тэмдэглэлийн дэвтэр дээр бие биедээ бичиж үлдээдэг байсан нь хожим бүсгүйгээс нь олдсон байна. Хайрын гэрч болон үлдсэн тэр тэмдэглэлийн дэвтрээс энэ сайхан дууны шүлэг ч бас төрсөн түүхтэй.
Марал мичдийн анивчаан дундаа
Манхайх саран гэрэлтэй юм даа
Булгилах зүрхэнд хүсэл дуудсан
Булбарай чи минь ганцхан юм даа
Энгүй оргих тэнгэрийн уудамд
Мэлтийх саран гэрэлтэй юм даа
Мөрөөсөх сэтгэлд хайрын дуутай
Миний амраг ганцхан юм даа
Хайраа өгсөн нь чамд минь олонгүй ч
Харамлаж явахад жаргал юм даа
Хорвоод эдлэх жаргалыг минь аваад
Холын од уруу харвачих вий дээ хө
2009-06-27 18:21:02
Бороон дунд гоо сайхнаар шүхэр хийгээд
Болжморын даль шиг цагаан гараар зүүлт урлаад
Тэнгэрийн оронд инээмсэглэлийг чинь шохоорхон ширтээд
Тэгээд бороон дуслыг уруулаас чинь амтлаад
Хөл нүцгэн залуухан дурлалыг өндөрт өргөн
Хөлчүү залуу үнсэлтээр удахгүй шараа тайлна
Агаар тэнгэрийн уудмаас дураараа зуларсан зүггүй
Алтан тор шиг чиний гарт албаар баригдсан шувуухай
Тэнгэрийн усан шатаар тэвэрт чинь зүтгэж буухдаа
Тийшээ буцахаа мартаад инээж үлдсэн гэнэнхэн...
2009 он. Арима&З…
- Сэтгэл гэгч лааг унтартал би дурласаар л байна
Сэмхэн шаналж сэмхэн догдолж гунигласаар л байна
Энэ насандаа би яг долоон залууд дурлана
Энхрий дурлалынхаа дурсамжаар олон жил амьдарна
- Сэтгэл гэгч лааг унтартал би дурласаар л байна
Сэмхэн шаналж сэмхэн догдолж гунигласаар л байна
Энэ насандаа би мянга мянган бүсгүй дурлана
Гэхдээ эхнийх нь ч, сүүлийнх нь ч чи л байх болно
2009 он. Арима&З…
2009-06-27 14:41:02
Орчлон-галавын дунд гансран
Буудуулсан шувуу шиг дээрээс шунгана
Одоохон, хүйтэн газар мөргөхийн хооронд л
Буцаад дээшээ, бүр дээшээ хөөрнө
Хэдэнтээ тэгж газардахаа азнана
Хэзээ би тэр өндрөөс хагацна...
Гэрэлтээч" гэх атлаа гэрлийг минь онож үлээх салхин хүмүүс...
Өр рүү минь зүтгэлэх атлаа өөрийг минь бөхөөчихөөд зугатах салхин хүмүүс
Хоргонд нуугдаж, ассаар бүдэгхэн гэрэлтэй зул болов би
Хойно, урдаас ширтэгсдийн нүдний өмнө зураг л болов би
2009 он. Ц.Арима
2009-12-29 19:08:14
“А” ТЭМДЭГЛЭЛ
Аргатал хүлээсэн сэтгэлийг минь амрааж андын минь А тэмдэглэл мэндэллээ. Аримагийн анхны ном, ангиас төрж байгаа анхны ном, анхны багшийнхаа гэгээн дурсгалд зориулсан, анхны шүлгүүд, анхны хайрын дурсамж... гээд л. Монгол, Латин цагаан толгойн хамгийн анхны үсэг болох А-ийн цаана ил далд олон утга нуугдаж байгаа юм. Андын минь далд сэтгэл нь гуниг ч юм шиг. Гунигтайдаа гунидаггүй нь үнэн ч юм шиг. Гуниг нь ихэдсэн бүсгүй, гунигтайдаа гунидаг ч үгүй бүсгүйн гуниг нь хүйтэн ч ганцаардах үед хань болдог, яг л сар шиг... зөөлөн, цагаан, амархан оддог, эргээд ирдэг, яг л үүлс шиг... Өвлийн гүнд жавар нөмөрч дулаацан нойрсож чаддаг юм. Аримагийн анхны “А тэмдэглэл”-ийн хамгийн анхны шүлэг...
Он цаг
Тэнгэрт ганц сар, бөөн бөөн үүлс...
Тэнд миний гуниг хөвнө
Тагтан дээр өглөө бүр ирж хоол горьдон суудаг
Тагтаа ойрдоо алга. Хаа нэг тийш одчихсон...
Манан... манан бүрхэн салхи хүүгэвч
Маргааш өглөөний нар алгуурхан наашилж буй
Сэтгэл гэнэт гэгэлзэн гэгэлзэхүйд
Сэрүүхэн бүр сэрүүхэн, аниргүйд уусдаг
Саарал тэнгэрээс цас хаялна, бодлын дайдад бударна
Санаа алдана, навчис жавар нөмөрч нойрсоно
Судал бүхнээр нь он цаг урсана, ирэх хаврыг хүлээвч
Суларчээ, амьсгаа нь аль хэдийн хатаж гүйцжээ
Ээлжлэн мандагч наран, саран- инээд гуниг минь юм
Ижий минь зовлон жаргалыг минь тэнцүүлж дээжээ өргөсөөр л...
Өргөсөн дээжийнх нь дусал тэнгэрийн шувуудыг сэрээлээ
Үргэсэн гунигийг минь зуусаар нисэж айсуй... Он цаг
*** *** ***
Уйтгартай энэ улаан цэцгийг
Би ургуулсан юм
Удаан ширтэж суухдаа
Нулимсаараа усладаг юм
Уруулынхаа хэлбэрээр дэлбээг нь урлаад
Зүрхнээсээ дусаан тордсон юм
Намар байдгийг албаар мартаад
Навчсын өнгөөр ишийг нь бүрсэн юм
Үс шигээ зөөлөн ширхэгтэй хөрсийг
Хэний ч мэдэхгүй нугаас авчирсан юм
Өвлийг тэсвэрлэхгүй эмзэгхэн болохоор нь
Өрцөн цаанаа суулгасан юм
Уйтгартай энэ улаан цэцгийг
Урлаж суухдаа л өөрийгөө таньсан юм
Цас үзэхгүй, бороонд норохгүй түүнийг тэгээд
“Час улаан уйтгар” гэж нэрлэсэн юм.
2009.11 сар
ЦАСНЫ ТУХАЙ
Ойрын өдрүүд өвчин дэгдээд л..., өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад л... нэг л түгшсэн сэтгэл барайсан царайтай байлаа, бид. Хаашаа л харна хар амны хаалттай хүмүүс. Аймаар хэцүү байсан гээд дандаа тохиромжгүй үед хэрэглэгддэг аймаар гэдэг үгийг тохирсон газар нь нэг хэлчихье дээ. Харин өглөө сэрэхэд цав цагаан цас орсон байхыг хараад бүх юм гийгээд явчихсан шүү. Хүмүүс даарсан ч гэсэн царайд нь цасны туяа тусаад өвөл ч ирлээ дээ. Тэгэхээр цасны тухай хүүрнэлдье!
Нүдээ анихад
Нүдэн дотор минь үүлс бутардаг
Үүл орж байна гэж би шивнэдэг
Өөр хэн ч хараагүйд итгэдэг.
Нүдээ нээхэд
Нүднээс дальдарч цас будардаг
Цас орж байна гэж хүмүүс хэлдэг
Цаг хугацаанд улам ихээр итгэдэг
Үүлэн дээр гишгэж байна гэж би хэлдэг
Үгүй, цаг хугацаа толгой сэгсэрдэг
Үүл хайлж байна гэж би хашгирдаг
Үгүйсгэдэггүй, гэсэн ч хэн ч надад итгэдэггүй
Ертөнц нүдээ аниад
Зүрхээ дараад
Тоолж эхэлсэн
Нэг, хоёр, гурав...
Бөө, бөөн үүлс
Харанхуйгаас төрөөд гэрэлд хуваагддаг
Ер бусын
Жижиг жижиг үүлс
Гэрлээс ангид харанхуйд уусдаг
Цаг бусын
Бөмбөг шиг бөөрөнхий
Бөрт шиг толботой
Загас шиг, загалмай шиг
Шороо шиг шоргоолз шиг цас

Цас биш үүл бутардаг
Бэлзэг шиг
Хуруундаа зүүвэл хайлах
Хүйтэн
Нулимс шиг
Нүдээ анивал алдуурах
Цэвдэг
Сар шиг
Санаа алдвал гунигаа мартагнах

Гэгээн
Хонх шиг
Үлээвэл үл тасалдан жингэнэх
Намуун
Цас биш үүл бутарна
Цэцгийн тоос
Амьсгал авбал агаарт дэгдэх нь
Эмзэглэл
Ангирын өндөг
Элээ сүүдэрлэвэл эхдээ гологдох нь
Харуусал
Эрвээхэйн даль
Үүрч хиртвэл нисэж үл чадах нь
Энэлэл
Энэ орчлонгийн нүдээр дүүрэн
Цас биш үүл орж байна
Нэг, хоёр, гурав...


Дорждамбын Баттогтох...
...Энэ хүний шүлгийг арван жилийн жаахан охин байхдаа л хаа нэгтээгээс олж уншсанаа оюутан болсон хойноо л оноож мэдсэн юмдаг. Хожим нь түүний “Сарны охин”-ыг дээд курсээс ирсэн ангийнхаа охины амнаас сурч ангийнхан маань хоороор уншдаг байлаа. Нэгдүгээр курст их дурлана аа... Дан охидууд... өөрсдөдөө зориулж уншина.
Чиний бороо тоссон алга чинь
Дөнгөж ниссэн шувууны үүр шиг халуухан юм
Чиний нар ичээсэн харц чинь
Дөрвөн уулын цэнхэр аялгуу шиг бүлээхэн юм
гэж ирээд л урт урт модон ширээн дээрээ суух нь сууж зогсох нь зогсож байгаад авч өгдөг байсан. Тэр үед “Сарны охин” мэт өөрсдийгөө төсөөлөөд саран дээр амьдрах сайхан байдаг байж. Одоо ч би түүний саран дээр хааяахан очих дуртай.
Энэ зурагнаас түүний улаан хацар нь маш сайн харагддаг юм. Өөрснөө хөдөөнөөс ирээгүй юм шиг л анх хараад ямар хөдөө царайтай, хөөрхөн улаан хацартай ах вэ? Яг л манай хэн шиг. Учир нь бидний нэг найз маань бүр ч илүү улаан хацартай байсан болохоор тэгж янзыг нь үздэг хэрэг. Ингэж түүний уран бүтээлийн зах зухаас нь амтархаж ахиад цааш нь шунаж байсан ч тэр үед санааны зоргоор олон шүлэг олддоггүй...
Юм бүхэн гунигтай
Юүдэн малгайтай цувны минь хормой хийсэх нь гунигтай
Хэзээ ч дахин уулзахгүй байж мэдэх
Хэн нэгэн андаасаа салж одох минь гунигтай...
Юм бүхэн гунигтай өдөр хүн бүхэнд байдаг үгүйг би мэдэхгүй юм. Надад бол тийм өдөр байдаг л юм. Түүний шүлэг бүхэн гуниг, гуниг... дандаа гунигтай байдаг хэрнээ хэзээ ч хар бараан сэтгэл, ул мөр үлдээдэггүй юм. Андынх нь дурссанаар хацрынхаа улаан туяаг мөрөн дээрээ асгартал инээж явдаг Тогтохоогийн уй гуниг нь хүртэл гэгээн, зөөлөн. 90 оны эхэн үеийн их өөрчлөлтийн үед Монголын яруу найрагт харамсал, гуниг гэдгийг арай өөрөөр, уянгын гунигийг түгээн дэлгэрүүлсэн гэж хойч үе дурсаж, дүгнэж болох юм. 26-хан насандаа хорвоогоос явсан түүний хойноос дурсамжийн зул асаах анд нөхөд нь зөвхөн сайн сайхныг хүүрнэдэг. Тэдгээрийн дундаас яруу найрагч, хатагтай Өлзийтөгс түүнд зориулан
Одоо ганцхан дурлачихаад үхье
Одоо ганцхан дурлуулчихаад үхье
Одоо ганц л намрыг, шарласан тэнгэртэй нь харчихаад
Орь залуухан хавраар нэг л амьсгалчихаад
Бов бор шорооноос ногоон өнгө дэлгэрэхийг үзчихээд
Болжморын нүдэн дэх инээмсэглэлийг гэрэлтэн гэрэлтэтлээ харчихаад
Өвс чирсэн шоргоолжийг үүр рүүгээ зүтгэхийг үзчихээд
Өндрийн ганц шувууг саравчлан саравчлан харчихаад явъя

гээд л түүний торгон мэдрэмжийг Орь залуухан хавраар нэг л амьсгалчихаад... Болжморын нүдэн дэх инээмсэглэлийг гэрэлтэн гэрэлтэтлээ харчихаад... өөрийнх нь өмнөөс харуусан мэдэрч чадсан байдаг юм аа. Хувь заяа хатуу хандсан ч Тогтохоо гэрэлтэн гэрэлтсээр л явсан, гэрэл ассаар л байна. Амьдралд хоргодож, амьдралыг үнэлж, амьдын сайн сайхныг уран бүтээлдээ шингээчихээд одсон нь шүлэгнээс л мэдрэгддэг. Тэр ийм эрт явах байсан учраас л энэ амьдралыг ингэтлээ их хайрлаж,
Нисэн өнгөрөх шувуу шиг
Нэгэн намрын навчис шиг
Нимгэн хувцастай биенд чинь нэг л удаа хүрэх шиг
Нэрийг минь хэлэх шиг, хацар дээр нь үнсэх шиг
Амьдралаа гэж...
Аньсны төгөл улаарах шиг
Алган дээр минь унах шиг
Би түүнийг амтлах шиг
Дэндүү сайхан юм аа
тэгтлээ нарийн мэдэрч чаддаг байж. Өчүүхэн зүйлийг хүртэл үл анзаарахгүйгээр өнгөрдөггүй байж...
Голын ус урсаж чимээнд нь чулуу уйлагнах
Гоо бүсгүй дэргэд нь суухуй алганы нь хээ торгон элсэнд гарч
Голомтоо бэдэрсэн шоргоолж хөлийн нь уланд хэсүүчлэх
Гоолиг охидын би ширэг зүлгэн дээр цайрах
Зуны сайхныг би мэднэХайлган намраар цас орж бодол хайрлах
Хатсан өвс одох шувуудын нулимс даалгүй хугарах
Хавийн хүмүүс өвөөтэй минь ярьж намайг энхрийлэх
Хаа байгаа хол эгчээс минь зурагтай захиа ирэх
Намрын сарын гунигийг би мэднэ
Өвөр дээр минь цасан ширхэг унаж хайлах
Өвөг аав минь гаансныхаа толгойд дулаацаж толгодын энгэрт суух
Өнжин хүлээсэн ижий минь малаас ирэхэд намайг үнсэх
Өвлийн сарын бүлээнийг би мэднэ
Халуун нүдэн дээр минь сэрүүн бороо дусах
Харьж буцсан шувууд чамд хэлэх үгийг минь тээж авчрах
Хадганд боосон сэвлэг үс мэт хуучин ногоо үнэртэх
Хаанаас ч юм бэ ирсэн шинэ охидууд цэцэг шиг санагдах
Хаврын сарын зөөлнийг би мэднэ
Бүхэл насаараа нэг хүнд дурлах
Буй биеэрээ сэрүүн зүүдэндээ ингэж саран дээр орших
Бүр холын одноос хүн ирэхийг хүлээж өөрсдөө бас угтах
Бүрэг даруу энэ л заяандаа баярлаж олон жил амьдрах
Орчлонгийн сайхныг би мэднэ.
/Орчлонгийн сайхныг би мэднэ/
Одоо харин түүний “Шилдэг шүлгүүд” хэвлэгдэн гарлаа. Хөөрхөн Тогтохоогийн олдоггүй шүлгүүдийг хүссэнээрээ унших боллоо. Хүмүүст бас энэ боломжийг олгож шүлгүүдээс дор хуулан бичив. Хоёр дахь ном нь ч бас зулай гишгэн хэвлэгдсэн. Дараа хоёр дахь номын шүлгээс хуулан хүргэх болно оо. Уншаад байгаарай!
*** *** ***
Сарны охин
Чиний бороо тоссон алга чинь
Дөнгөж ниссэн шувууны үүр шиг халуухан юм
Чиний нар ичээсэн харц чинь
Дөрвөн уулын цэнхэр аялгуу шиг бүлээхэн юм
Чи
Одтой шөнөөр олж хараагүй од юм
Чи
Одоо хүртэл бодоод санаанд минь ороогүй шүлэг юм
Чи миний сэтгэлд тооноор унас цасан ширхэг мэт буусан
Би чиний буух замаар чинь гэртээ харьж явсан
Хэзээ ч билээ нойрондоо сонссон үгийг минь чи шивнэж
Хэлсэн үгнээс чинь миний тарьсан алимны модны цэцэг үнэртэж байсан
Аньсан нүд чинь сарны царай шиг санагдсан
Анх харахдаа л би чамайг сарны охин гэж бодсон
Гараас чинь атган одоо л чамайг оллоо гэж хэлээгүй бол
Гарцаагүй л сарны охин гэж бодох байсан
Чи
Шөнөжин зүүдлээд хүрч чадаагүй холын хол эрхэс юм
Чи
Шүүдэрт нуугдаж бодолд өртөөгүй шүлэг юм
Чиний сул асгасан үс чинь
Үдэш орсон борооны дуслууд шиг энхрийхэн, ижилхэн юм
Чиний сулхан инээсэн нүд чинь
Үнэхээрийн яруу болоод миний огт үзээгүй цэцэг юм.
1990.09.29
*** *** ***
Аяа миний сормуус хэмээх өвснөөс
Аяа миний нулимс хэмээх шүүдэр дусагнаж
Аяа миний чулуу хэмээх бүлээхэн улаан хацар дээгүүр урсахуй
Аяа миний агаар мэт сэтгэл өд унах чимээ мэдэрнэм
Аяа миний уй гашуу хэмээх болоогүй жимснээс
Аяа миний уйтгар гуниг хэмээх шүлэг амтагдаж
Аяа чиний хад мэт хажуу хүрэн зүрхэнд дуслахуй
Аяа чиний авсны нүх мэт сэтгэл чинь нээгдэх нь тэр
*** *** ***
Юм бүхэн гунигтай
Юүдэн малгайтай цувны минь хормой хийсэх нь гунигтай
Хэзээ ч дахин уулзахгүй байж мэдэх
Хэн нэгэн андаасаа салж одох минь гунигтай
Хэсэг хэсэгхэн үүлний сүүдэр гэрийг минь дайрч өнгөрсөөр
Хэзээ хойно мартсан юм шиг бороо орох гунигтай
Цэцэг ч гунигтай
Цэцгийн хөлөнд ассан өвсний гэгээ ч гунигтай
Чулуу ч гунигтай
Чулуу дэрлэж унасан цэцгийн дэлбээ ч гунигтай
Чухамдаа сэтгэл минь гунигтай
Ижийн минь хийж өгсөн дээлийн өнгө элж хуучрах нь гунигтай
Их л дотно санагдах найзын минь дүр санаанд бүдгэрэх нь гунигтай
Салхи ч гунигтай
Салхинд дэрвэх өвсний чимээ ч гунигтай
Үүлс гунигтай
Үүлэн завсраар сиймийх гэгээ ч гунигтай
Үнэндээ сэтгэл минь гунигтай

*** *** ***
Үхэл хэмээх ёрыг зөгнөн зэвхий, хувхай сарны гэрэл цонхны цаана хэвтэнэ
Үйлийг минь барж шалиг хүүхэн шиг шөнийн шар бодлууд тархинд минь эргэлдэнэ
Үүднээс хоймор хүртэл хав харанхуй чихэлдэж аньсага зовхи үл багтана
Үдийн нарны тухай шүлэг бодож хэвтэх байтал үхэл хэмээх новшийг хүлээж гансарна


*** *** ***
Хаврын өдрүүд
Торхтой усанд минь тогорууд зэллэсэн хаврын өдрүүд
Тоонот гэрийг минь нар хэссэн цоорын аялгуу шиг бүлээхэн өдрүүд
Дээрээс асгасан нарны цацраг алтан бороо сэтгэлд шингэсэн
Дээлийн минь өнгө шиг дулаахан царайт хүмүүс
Толгод дамжиж дуулсан үдшийн бүүвэй, тойг тойг дуулсан хаврын өдрүүд
Томоогүй үг чихэнд минь шивнэсэн зүүдний ч юм шиг гэмгүй өдрүүд
Бууж үдлээгүй алжаалаа тээсэн хаврын чимээ усан салхи
Буулгандаа тахиулсан тэрэгний шар шиг ганц хоёроор гэлдрүүлэх хаврын өдрүүд

*** *** ***
Энэ шүлгийг уншихаар эмзэглэл төрдөг юм.
Тогтохоо хар багадаа ижийгээ алдсан юм
гэнэлээ.
Ижийгээ үгүйлж уйлж бичсэн шүлэг
Ижий минь намрын шувуу шиг нисээд явчихсан юм
Ижий минь хаврын цас шиг хайлаад урсчихсан юм
Гэхдээ ижий минь шувуу шувууны ижий болоод үүлэнд умбачихсан юм
Гэхдээ ижий минь ногоо ногооны ижий болоод газарт шингэчихсэн юм
Бүүрэг шиг уужим ганц шар одны гэгээ туссан газарт
Бөөрөнхий халтар чулуугаа дэрлээд уйлж хэвтсэн юм
Бөөнөөрөө өнчирсөн гурван сартай шувууд тэнгэрт уйлаад байхаар нь
Бөднө шиг жижигхэн хөөрхий тэр амьтдын ижий болоод тэнгэрт гарчихсан юм.
Хав харанхуй шөнөөр үүлч тэмтчиж
Харийн л бололтой өнөөх шувуудын халуун нулимс
Ижийг минь сэрээж дэрэн дээр унаад байхаар
Ингэж амьтны үрийг зовоохоор гээд өглөө босоход минь сар шиг алга болчихсон юм.
Шивэр шивэр савирсан зуны салхи гэрийн хаяагаар үлээхийг сонсож
Шинэ сарын эхээр шинэхэн ногоо үнэртсээр унтаж хэвтсэн юм
Харгана бударгана хатгаж ганцхан сартай нялх амьтдыг уйлуулаад байхаар
Хадаг шиг зөөлөн өвс ногооны ижий болоод газарт шингэчихсэн юм
Намайг зүүрмэглэх ахуйд өөрийнхөө ярьсан үлгэр болоод
Намар намрын навчис шиг зөөлөн хацрыг минь илж
Дандаа үгнээс нь зөрж өвс хугалдаг байсан гэмийг минь сануулаад
Даалимба шиг өнгөтэй хөх өвснүүдэд сүүгээ хөхүүлэх гээд үүрээр буцчихсан юм.
Ижий минь намайг гомдоогоод байхаар
Намрын шувууд шиг нисээд явчихсан юм
Ижий минь намайш уйлаад байхаар
Шувууны хүүхэд авна гээд тэнгэрт нисчихсэн юм.